# Заавар

"Монголын анхны ГҮЙЦЭД фулфилмент үйлчилгээ" - Програмын гарын авлага

[**izi.mn онлайн дэлгүүрт зочлох**](https://izi.mn)

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWWneCZZUm2iHmBYGOD%2F-MWWo78aCRbykpOKt4di%2Fbanner1.jpeg?alt=media\&token=937492b4-6122-4409-9672-50745eb7176a)

Манай улсын цахим худалдаа эрхлэлтийн түвшин нь жил ирэх тусам нэмэгдэж буй хэдий ч цахим худалдаанд учирдаг гол бэрхшээл нь агуулах болон хүргэлтийн шийдэл хэвээр байсаар байгаа юм. IZI онлайн дэлгүүр нь цахим худалдаанд оролцогч үндсэн хоёр талын нэг болох худалдаачин борлуулалтаа нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай агуулах ложистикийн үйл ажиллагаа болон худалдан авагчийн тааламжит, хялбар, өргөн сонголт бүхий өнөө цагийн цахим худалдааны хөгжлийн шинэ чиг хандлага болсон цахим худалдааны системийн цогц платформ юм.

{% tabs %}
{% tab title="Хаяг" %}
Улаанбаатар хот-13372, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 25-р хороо, Нарны зам, Lux House-5, Ааксико ХХК-ийн төв байр
{% endtab %}

{% tab title="Имэйл" %}
Хамтын ажиллагаа: <info@aaxeco.mn>

Харилцагчийн үйлчилгээ: <customer@aaxeco.mn>

Түншлэл: <service@aaxeco.mn>

Үйлчилгээ: <support@aaxeco.mn>
{% endtab %}

{% tab title="Утас" %}
Call center: 1136-1000, 7211-1000

Оффис: 11-331302
{% endtab %}
{% endtabs %}


# Худалдан авагч

Бүртгэлтэй, бүртгэлгүй 2 төрлийн

IZI.MN дэлгүүр нь бүртгэлтэй, бүртгэлгүй 2 төрлийн худалдан авагч худалдан авалт хийх боломжийг олгоно.&#x20;

**Бүртгэлгүй хэрэглэгч**: Заавал дэлгүүрийн харилцагчаар бүртгүүлэлгүйгээр худалдан авалт хийх бололцоог дэлгүүрийн зүгээс олгож байгаа юм.

**Бүртгэлтэй харилцагч**: Бусад онлайн дэлгүүрийн нэгэн адил дэлгүүрийн байнгын харилцагчаар бүртгүүлэн худалдан авалтанд хамрагдана. Ингэснээр цаашид дэлгүүрийн зүгээс үзүүлэх хямдрал, урамшуулал болон бусад нэмэлт боломжуудад хамрагдах эрх нь үүснэ.


# Харилцагчаар бүртгүүлэх

Бүртгэлтэй худалдан авагч

![Зураг: Харилцагчаар бүртгүүлэх АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWWv0XVe3DMw_0Fa1Bn%2F-MWWxkT49AtqPcDSfiD8%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2009.57.07.png?alt=media\&token=acbcb4fd-2b73-4868-ab05-fcabc5586de7)

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWWv0XVe3DMw_0Fa1Bn%2F-MWWz7p6NxAfViNSQbQn%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2010.06.53.png?alt=media\&token=00bfea88-4966-4bb8-a1d6-78ccdf55e827)

* Дэлгүүрийн зүгээс үзүүлэх хямдрал, урамшуулал болон бусад сонирхолтой, өвөрмөц мэдээ, мэдээллийг имэйлээрээ тогтмол хүлээн авч байхыг хүсвэл **`"Онцгой санал, хямдралын эрх, өвөрмөц мэдээ мэдээлэл авч байхыг хүсвэл сонгоно уу."`** сонголтыг сонгоорой.
* Фэйсбүүк болон Gmail /google/ аккаунтаараа бүртгүүлэх бол **`Facebook-ээр`** болон **`Gmail-ээр`** гэсэн товчнууд дээр дарж бүртгэл үүсгэнэ.

> Анхаарах зүйлс:
>
> * Улаан одоор тэмдэглэсэн талбаруудыг заавал бөглөх шаардлагатай.
> * Нууц үгээ  "**Нууц үг**" болон "**Нууц үгээ баталгаажуулна уу**" гэсэн 2 талбарт адилхан оруулах ёстой.


# Нэвтрэх

Бүртгэлтэй харилцагчийн эрхээр системд нэвтрэх

![Зураг: Онлайн дэлгүүрт нэвтрэх АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXICoqPEXxVZXFGPki%2F-MWXO1C8I6mkvsjg04L8%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2011.59.05.png?alt=media\&token=0b05d770-dedb-4571-ae99-5a2f10b02224)

![Зураг: Онлайн дэлгүүрт нэвтрэх АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXICoqPEXxVZXFGPki%2F-MWXOSu1O28Al4Z8xYvO%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2012.01.56.png?alt=media\&token=ccccf0f3-4b39-4bdd-973c-a35e76f01d1b)

> **`Имэйл`** талбарт Нэвтрэх нэр буюу имэйлээ оруулна.
>
> **`Нууц үг`** талбарт нууц үгээ оруулна.
>
> Фэйсбүүк болон Gmail /Google/ хаягаараа нэвтрэх бол **`Facebook-ээр`**, **`Gmail-ээр`** товчнууд дээр дарж нэвтэрнэ.
>
> **`Имэйл`** болон **`Нууц үг`** -ээ зөв оруулсан бол **`Нэвтэрье`** товчийг дарж үргэлжлүүлээрэй.


# Харилцагчийн булан

Харилцагчийн хувийн мэдээллийн хэсэг

![Зураг: Харилцагчийн булан](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXmrh8aog8phfizB8P%2F-MWXnmvZDvDY6dtJRFZa%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2013.55.43.png?alt=media\&token=2be27319-7474-47e6-bde8-cd95edf07ebc)

*Бүртгэлтэй харилцагч дэлгүүрт эрхээрээ нэвтэрсэн тохиолдолд* **`Харилцагчийн булан`** *хэсэг дээрх зурагт заасан байдлаар харагдана. Өөрөөр хэлбэл хэн гэдэг харилцагч системд нэвтэрсэн болох нь харагдана.*&#x20;

**Харилцагчийн булангийн агуулга:**

> * **Дэлгэрэнгүй**: Өөрийн бүртгэлийн мэдээллийг дэлгэрүүлэн харах, шинэчлэх боломжийг олгоно.
> * **Захиалгууд**: Өмнөх захиалгуудын түүх буюу захиалгын жагсаалттай танилцах бололцоог олгоно.
> * **Харьцуулалт**: Худалдан авалт хийхэд түгээмэл ашиглагддаг функц. Уг функцийг ашиглан харьцуулахаар сонгосон бараануудыг нэг дор ижил төстэй болон ялгаатай байдлаар харж худалдан авалтын оновчтой, зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлнэ.
> * **Гоё бараа**: Дэлгүүрээр зочлох хугацаандаа өөрт таалагдсан /like буюу **`гоё`**/ сонголт хийсэн барааны жагсаалтуудыг харах бололцоог олгоно.
> * **Мессэжүүд**: ИЗИ.МН дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж буй худалдаачдаас танд хандан ирүүлсэн мессэжүүдийн жагсаалтыг энэ хэсгээс орж харна.
> * **Буцаах хүсэлт**: Худалдан авалт хийсэн дараа захиалгаа буцаасан бол буцаасан захиалгын түүх буюу жагсаалт энэ хэсэгт харагдана.
> * **Хүслийн жагсаалт**: Дэлгүүрээр зочлох хугацаандаа үзэж сонирхсон бараагаа хүслийн жагсаалт буюу wish list-нд хийсэн бол тэрхүү бараануудын жагсаалтыг энэ хэсгээс орж харна.
> * **Захиалгуудаа харъя**: Тухайн аль нэг захиалгынхаа дугаарыг мэдэж байвал тэрхүү захиалгын дугаар /ID/-аа оруулан захиалгынхаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бололцоог олгоно.
> * **Гаръя**: Хэрэв та дэлгүүрээр зочлож дууслаа гэж үзвэл **`Гаръя`** товчийг заавал дарж хэвшээрэй.


# Нүүр хуудас

Дэлгүүрийн үндсэн нүүр

![Зураг: Дэлгүүрийн үндсэн нүүр](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXPkli-E5aamEUtufR%2F-MWXUFXJKGgw7kMgnKjJ%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2012.17.32.jpg?alt=media\&token=45af20c4-015a-4648-9e09-a78b67835abe)

Дэлгүүрийн нүүр хуудас нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

* **Толгойн хэсэг**: Дэлгүүрээс бараа хайх, дэлгүүртэй холбогдох дуудлагын хүсэлт гаргах, сагсны мэдээлэл, харилцагчийн булан
* **Цэс**: Барааны ангилалууд
* **Шинэ бараа**: Дэлгүүрт худалдаалагдаж буй хамгийн сүүлд ирсэн шинэ бараануудын жагсаалт
* **Шилдэг борлуулалттай**: Дэлгүүрт худалдаалагдаж хамгийн сайн борлуулалттай бараануудын жагсаалт
* **Хямдралтай**: Дэлгүүрт худалдаалагдаж буй хямдралтай бараануудын жагсаалт
* **Төгсгөл хэсэг**: Дэлгүүрттэй холбогдох, мэдээ мэдээлэл хүлээн авах, худалдаачид болон худалдан авагчдад зориулсан булангууд


# Бараа хайх

Дэлгүүрээс хэрэгтэй бараагаа хайж олох

![Зураг: Бараа хайх](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXWUPLvXlINq5qUp1p%2F-MWXXJXI15yAm8nB83Q8%2Fpic1.jpg?alt=media\&token=60d870b7-9a10-4992-8db2-99db08817218)

> **`Бараа хайх`** хэсэг нь дэлгүүрийн аль ч хэсэгт зочлох үед харагдах бөгөөд энэхүү талбарт барааны код болон барааны нэр, эсхүл товчилсон түлхүүр үгээр барааг хайн олох боломжтой.


# Дуудлагын хүсэлт

Дэлгүүртэй холбогдох

![Зураг: Дуудлагын хүсэлт гаргах АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXZ8jwD3mkeCTLw1TY%2F-MWXidiIKyGDNPk_gGnY%2Fpic2.jpg?alt=media\&token=131b4edf-109f-4216-9c36-bc90c8454d01)

> Онлайн дэлгүүрийн үйлчилгээ, бараа захиалгын талаар болон бусад шаардлагатай асуудлаар дэлгүүртэй холбогдож мэдээ, мэдээлэл, зааварчилгаа авах бол **`Дуудлага`** сонголтыг хийгээрэй.

![Зураг: Дуудлагын хүсэлт гаргах АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXZ8jwD3mkeCTLw1TY%2F-MWXjUN0tF31Nb_rABwr%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2013.37.34.png?alt=media\&token=0685f566-0fe1-4d28-b3f2-1b471f41da67)

> Та **`нэр`**, **`дугаар`** -аа оруулаад улаан товчин дарж дуудлагын хүсэлт үлдээ. Бид тантай холбогдох болно.


# Сагс

Сагсан дахь барааны агуулга

![Зураг: Сагсны агуулга АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXk2YkbHXvTpUwIxt4%2F-MWXkj6Ya9rqPebVVWk7%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2013.42.02.png?alt=media\&token=3d37965c-6aeb-4643-a5fc-ddbaa4e1e7f6)

> Худалдан авалт хийхээр төлөвлөн цуглуулж сагсалсан бараануудын мэдээлэл **`Миний сагс`** хэсэгт байрлана.
>
> Уг хэсгээр дамжин сагсалсан бараануудынхаа дэлгэрэнгүй мэдээллийг **`Сагсыг харъя`** товчийг дарж харж болно.

![Зураг: Сагсны агуулга АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXlPOHY5_dr1KcFdcm%2F-MWXmFlSBvaOhribxOFU%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2013.48.04.png?alt=media\&token=f1729828-7b23-410f-bdbe-3ed245f3ec6e)

> Сагсны дэлгэрэнгүй агуулгатай танилцах хуудаснаас **`Худалдан авалтруу шилжье`** товчийг дарж худалдан авалтаа үргэлжлүүлнэ.
>
> Эсвэл **`Тооцоогоо хийе`** сонголтоор худалдан авалтаа дуусгаж, төлбөр төлөх хэсэгрүү шилжиж болно.


# Барааны ангилал

Барааг ангилалаар нь төрөлжүүлэн харах

**Барааг ангилалаар нь төрөлжүүлэн харах 3 сонголтын боломжтой.**

> * Үндсэн нүүр хуудсан дахь барааны ангилал
> * Үндсэн цэсний сонголтын хэсэг
> * Дагах цэсний сонголт

![Зураг: Барааны ангилал - Үндсэн нүүр хуудсан дахь барааны ангилал](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXsxO8hztYq-vP6T3P%2F-MWXtxD7tnoGcRNQ1t_V%2Fpic3.jpg?alt=media\&token=adb73db8-4302-456b-80f6-c2235279d4e0)

![Зураг: Барааны ангилал - Үндсэн цэсний сонголтын хэсэг](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXsxO8hztYq-vP6T3P%2F-MWXvBgHRtK39BzN2pPD%2Fpic4.jpg?alt=media\&token=b9cd945b-0e22-4941-b0f3-f6e391f7705f)

![Зураг: Барааны ангилал - Үндсэн цэсний сонголтын хэсэг](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXsxO8hztYq-vP6T3P%2F-MWXvRAnjqhH1tIppIyq%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2014.28.11.png?alt=media\&token=6a40a8b5-4bc5-4f7a-8913-a1a883711fdd)

![Зураг: Барааны ангилал - Дагах цэсний сонголт](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXsxO8hztYq-vP6T3P%2F-MWXvquyiwDU3bIgEISb%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2014.31.26.png?alt=media\&token=9542bfa2-9f30-4887-af85-4102d85c2eca)

> &#x20;Энэхүү барааны ангилалын цэс нь дэлгүүрт зочлож байхдаа тухайн хуудсыг дээрээс доош чиглэлтэй скрол гүйлгэж байгаад зогсолт хийн дээш чиглэлд скролыг шилжүүлэх агшинд дагалдан гарч ирнэ.

Тухайн барааны ангилалыг сонговол сонгосон ангилал доторх бүх барааны мэдээлэлтэй жагсаалт хэлбэрээр танилцах боломж бүрдэнэ.

![Зураг: Тухайн ангилал дахь бараануудын жагсаалт](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXwg57aMPy-lb5PfnG%2F-MWXxqZ65PtnCOlg1-rD%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2014.39.59.png?alt=media\&token=36432626-1ed6-4848-ab35-8bf0460b8766)

> Зурагт **`Эмэгтэй гутал`** ангилал дахь бараануудын жагсаалт харагдаж байна.
>
> Энэхүү жагсаалтаас тухайн нэг барааны зурган дээр дарж мэдээллийг дэлгэрүүлэн харах, улмаар худалдан авалтруу шилжих боломжтой.


# Шинэ бараа

Дэлгүүрт шинээр ирсэн бараанууд

**Шинэ бараа**-ны жагсаалттай танилцах 2 сонголт бий. Үүнд:

> * Шинэ бараа - Нүүр хуудаснаас
> * Шинэ бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс

![1. Шинэ бараа - Нүүр хуудсан дахь](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWY1qbxynjEsIaDiZxc%2F-MWY2y0QftZKSVMj7WBh%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2015.07.08.png?alt=media\&token=77b78781-1932-4927-97b8-7544930b61c1)

![2. Шинэ бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXsxO8hztYq-vP6T3P%2F-MWXvBgHRtK39BzN2pPD%2Fpic4.jpg?alt=media\&token=b9cd945b-0e22-4941-b0f3-f6e391f7705f)

![2. Шинэ бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWY3VXBmvsMFlf35ccX%2F-MWYKsadDgizigkH12YB%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2014.28.11.png?alt=media\&token=6f6bc337-3792-434e-bb12-99c3d2e0e4b5)


# Шилдэг борлуулалттай

Дэлгүүрийн хамгийн сайн борлуулалттай бараанууд

**Шилдэг борлуулалттай** барааны жагсаалттай танилцах 2 сонголт бий. Үүнд:

> * Шилдэг борлуулалттай бараа - Нүүр хуудаснаас
> * Шилдэг борлуулалттай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс

![1. Шилдэг борлуулалттай бараа - Нүүр хуудсан дахь](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYMZfE-vx9MpvULY0w%2F-MWYNaMRfMBQwCOQ05zP%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2016.32.26.png?alt=media\&token=290303d8-b7b0-4b68-83d8-e3335e9b7db1)

![2. Шилдэг борлуулалттай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXsxO8hztYq-vP6T3P%2F-MWXvBgHRtK39BzN2pPD%2Fpic4.jpg?alt=media\&token=b9cd945b-0e22-4941-b0f3-f6e391f7705f)

![2. Шилдэг борлуулалттай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYMZfE-vx9MpvULY0w%2F-MWYOAYCDn4FCQTXbe4Y%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2014.28.11.png?alt=media\&token=3d092f68-d3e1-4c47-a13e-bf2165d3acdc)


# Хямдралтай

Дэлгүүрийн хямдарсан бараанууд

**Хямдралтай** барааны жагсаалттай танилцах 2 сонголт бий. Үүнд:

> * Хямдралтай бараа - Нүүр хуудаснаас
> * Хямдралтай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс

![1. Хямдралтай бараа - Нүүр хуудсан дахь](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYOLT34kRI9yNhys5K%2F-MWYOsCD3ep57i1dgg_h%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2016.42.00.png?alt=media\&token=51a133f1-7513-4946-bc88-602ff1010abc)

![2. Хямдралтай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXsxO8hztYq-vP6T3P%2F-MWXvBgHRtK39BzN2pPD%2Fpic4.jpg?alt=media\&token=b9cd945b-0e22-4941-b0f3-f6e391f7705f)

![2. Хямдралтай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYOLT34kRI9yNhys5K%2F-MWYPH0MpcadXjF0667X%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2014.28.11.png?alt=media\&token=8d00cbd4-828d-4b0a-b1e7-113a9990b850)


# Бараа сонирхох

Дэлгүүрээр зочлон барааны мэдээлэлтэй танилцах

**Барааны мэдээлэлтэй танилцан, сонирхох боломжууд**:

> * [Нүүр хуудас](https://docs.izi.mn/delg-reer-zochlokh-1/n-r-khuudas) -наас
> * [Хайлтын хэсэг](https://docs.izi.mn/delg-reer-zochlokh-1/baraa-khaikh) -ээс сонирхсон барааныхаа мэдээллээр хайлт хийн олж, олдсон бараануудын жагсаалтаас тухайн нэг барааг сонгон дэлгэрүүлэн үзэх
> * [Барааны ангилал](https://docs.izi.mn/delg-reer-zochlokh-1/baraany-angilal) -аар дамжин тухайн барааны мэдээллийг дэлгэрүүлэн үзэх
> * [Харилцагчийн булан](https://docs.izi.mn/delg-reer-zochlokh/kharilcagchiin-bulan) дахь өөрийн захиалгуудын түүх буюу [Захиалгууд](https://docs.izi.mn/zhagsaalt/zakhialguud), харьцуулалтуудын жагсаалт буюу [Харьцуулалт](https://docs.izi.mn/zhagsaalt/kharcuulalt), таалагдсан бараануудын жагсаалт буюу **`Гоё бараа`** болон [Хүслийн жагсаалт](https://docs.izi.mn/zhagsaalt/kh-sliin-zhagsaalt) хэсгүүдээр дамжин барааны мэдээллийг сонирхон үзэж, худалдан авалтаа үргэлжлүүлэх боломжтой.

**Сонирхож буй барааны мэдээлэл**:&#x20;

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYVX-jYclJl9u3fot3%2F-MWYWufEiAsVAD4gE43b%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2017.14.10.png?alt=media\&token=24b507ec-5e51-4ca9-b64f-1af38ea5f6f8)

* [ ] Барааны шинж чанарууд болох **`өнгө`**, **`размер`**&#x443;удаар сонголт хийн тухайн сонгосон өнгө, размертай бараа хэдэн ширхэг худалдаалагдаж буй мэдээллийг олж харна.
* [ ] **`Тоо хэмжээ`** талбарт худалдан авах барааныхаа тоог оруулна.
* [ ] Барааны тайлбарыг **`Тайлбар`** хэсгээс харна.
* [ ] Уг бараатай холбоотой бусад нэмэлт мэдээллүүдийг барааны **`Тайлбар`** хэсэгтэй зэрэгцэн байрлах сонголтуудаар орж харна.&#x20;
* [ ] Өмнө нь дэлгүүрээр зочлон сонирхсон бараануудын жагсаалт хуудасны доод хэсэгт **`Сонирхсон бараанууд`** хэсэгт харагдана.

> <img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYVX-jYclJl9u3fot3%2F-MWYZUi0CspafDyrGH7N%2Fpic5.png?alt=media&amp;token=53e2a71f-59d7-4275-a612-613fbb45c28a" alt="" data-size="original">- Сонирхсон бараа таалагдвал уг товчийг дарж Таалагдсан сонголтыг хийнэ.
>
> &#x20;<img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYVX-jYclJl9u3fot3%2F-MWYaBFLiMEpLpObZHWU%2Fpic6.png?alt=media&amp;token=35ee51ba-4118-43a4-977d-14af51e0c9cf" alt="" data-size="original">- Уг товчийг дарснаар сагсанд худалдан авахаар төлөвлөсөн бараа нэмэгдэнэ.
>
> <img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYVX-jYclJl9u3fot3%2F-MWYbgsS2iy_zGo4O4Gw%2Fpic7.png?alt=media&amp;token=1ff5b751-38a1-48a1-b534-e5f7f997c03a" alt="" data-size="original">- Уг товчийг дарснаар тухайн сонирхсон барааны захиалга автоматаар үүсэхийн зэрэгцээ изи.мн дэлгүүрээс тантай захиалгын асуудлаар утсаар холбогдоно.
>
> <img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYVX-jYclJl9u3fot3%2F-MWYcOaNQUmFjS01s8Jm%2Fpic8.png?alt=media&amp;token=9c3dea1f-7e41-48b4-b90f-f07c9f98bbda" alt="" data-size="original">- Худалдан авалт хийх процессоо шууд дуусган [Захиалга хийх](https://docs.izi.mn/s/izi-mn-online-delguur/~/drafts/-MWYL5cIe4eLcUQ4UxiX/delg-reer-zochlokh/kharilcagchiin-bulan) дэлгэцрүү шилжинэ.&#x20;
>
> <img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYVX-jYclJl9u3fot3%2F-MWYdkimqlxwPs35KCiK%2Fpic9.png?alt=media&amp;token=419d7a25-e377-4177-adfb-6d6334fa6566" alt="" data-size="original"> - [Хүслийн жагсаалт](https://docs.izi.mn/zhagsaalt/kh-sliin-zhagsaalt) -д бараа нэмэгдэнэ.
>
> <img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYVX-jYclJl9u3fot3%2F-MWYeDV_Q0kfXW7p66gB%2Fpic10.png?alt=media&amp;token=2c0b71b5-04fa-4b8d-b85e-e3dc92edd9b3" alt="" data-size="original"> - [Харьцуулах жагсаалт](https://docs.izi.mn/zhagsaalt/kharcuulalt)-д бараа нэмэгдэнэ.
>
> <img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYeMGF4QfLskjrNwGj%2F-MWYeh8odoWsdx277fvG%2Fpic11.png?alt=media&amp;token=1a7f88fd-c1c1-4631-b29a-e38d777196bd" alt="" data-size="original"> - Зөвхөн шинж чанар буюу өнгө, хэмжээгээрээ л ялгаатай ижилхэн бараануудыг харах сонголт


# Захиалга хийх

Худалдан авалтыг дуусгах

![Зураг: Худалдан авалтыг дуусгах хуудас](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYf1j0u7PFA7FsNs9x%2F-MWYg6DDqB4VclpcO1kC%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2018.00.29.png?alt=media\&token=f6c2eb94-59f4-480d-be8c-3a10b378a565)

**Дэлгэц 5 хэсгээс бүрдэнэ**:

1. САГСАНД - Худалдан авахаар сагсалсан бараануудын мэдээлэл
2. ХҮРГҮҮЛЭХ ХАЯГ - Хүргэлт хийлгэн бараагаа хүлээн авах хаягийн мэдээлэл

> * **`Утас`**, **`Овог Нэр`**, **`Байр орц(Гудамж) Тоот(Хаалга)`** талбаруудын мэдээллийг үнэн зөв оруулна.
> * **`Аймаг/Хот`**, **`Сум/Дүүрэг`**, **`Баг/Хороо`**-гоо зөв сонгоно.
> * Хэрэв хаягийн мэдээллийг үнэн зөв мэдэхгүй байвал Газрын зургийг ашиглан хүргүүлэх хаягаа олоорой. Газрын зураг дээрх сонгосон хаягийн мэдээлэл н&#x44C;**`Газрын зураг дээрх сонгосон хаяг`** талбарт харагдана. Уг хаягийг ашиглан хүргэлтийн хаягаа оруулаарай.

&#x20;  3\. **`Хүргэлтийн сонголт`** - Дараах хүргэлтийн аргуудаас нэгийг сонгоно.

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYf1j0u7PFA7FsNs9x%2F-MWYhgkBrav6oDI1AVwR%2Fpic12.png?alt=media\&token=4952a0bd-56d7-48f7-91aa-5140240e5502)

&#x20;   4\. **`Төлбөрийн хэлбэр`** - Дараах төлбөрийн хэлбэрүүдээс нэгийг сонгоно.

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYihfYmdewmMc4XM61%2F-MWYizh5zTy2x1rPSsd4%2Fpic13.png?alt=media\&token=e29541c0-7325-4503-98dc-7b3ff8662942)

&#x20;   5\. **`Үйлчилгээний нөхцөл`** - Барааг худалдан авалт хийхийн тулд үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрсөн байх шаардлагатайг анхаарна уу.

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYihfYmdewmMc4XM61%2F-MWYjnwfJjkXJsNhua6R%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2018.17.57.png?alt=media\&token=87535765-115b-42e3-9579-937717ebb27f)

> **Үйлчилгээний нөхцөл** - Холбоос дээр дарж Үйлчилгээний нөхцлийн товчлолтой танилцах боломжийг олгоно.
>
> **Үйлчилгээний дэлгэрэнгүй нөхцөл** - Холбоос дээр дарж [Үйлчилгээний дэлгэрэнгүй нөхцөл](https://izi.mn/index.php?dispatch=pages.view\&page_id=57)-тэй танилцаарай.

Захиалга хийхтэй холбоотой дээрх мэдээллүүдийг бүрэн оруулж, сонгосон бол **`Тооцоогоо хийе`** товчийг дарж худалдан авалтын захиалгыг үргэлжлүүлнэ.


# Төлбөр төлөх

Захиалгын төлбөрөө төлөх

1. **`Дансаар болон QR кодоор`** сонголтыг хийн **`Тооцоогоо хийе`** товчийг дарсан бол:

![Зураг: Дансаар болон QR кодоор төлбөр төлөх](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYihfYmdewmMc4XM61%2F-MWYizh5zTy2x1rPSsd4%2Fpic13.png?alt=media\&token=e29541c0-7325-4503-98dc-7b3ff8662942)

![Зураг: Төлбөр төлж захиалгыг баталгаажуулах дэлгэц](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYnpk_NmR1rWLR2xOY%2F-MWYqMeT834WJM8OZjxa%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2018.46.44.png?alt=media\&token=0a638ff8-b2b6-4d0e-a812-5fec9d355765)

> Гар утсан дээрх смарт банкны програмаараа дэлгэц дээрх QR кодыг уншуулан төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна.
>
> Эсвэл дэлгэц дээрх төлбөр хүлээн авагчийн дансны дугаараар төлбөрийг шилжүүлж болно. Энэ тохиолдолд гүйлгээний утган дээр Захиалгын дугаар /Жишээ нь: A928/-ыг бичихээ мартуузай.
>
> Төлбөрөө төлөн захиалгаа баталгаажуулах хугацаа нь 20 минут байна.&#x20;

1. **`КАРТ-аар`** сонголтыг хийн **`Тооцоогоо хийе`** товчийг дарсан бол:

![Зураг: КАРТ-аар төлөх](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYsJK4n-z6HZtddZBI%2F-MWYsvJtcVXkAV0RpKvi%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2018.58.41.png?alt=media\&token=e63b7343-c9ec-48fb-b923-57c4a1f7a813)

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWYsJK4n-z6HZtddZBI%2F-MWYtF7PCw_QiuJi9D0a%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2019.00.31.png?alt=media\&token=9946d75c-c7f5-45b0-a370-54a0c6501e8c)

> Картын мэдээллээ үнэн зөв оруулаад **`Үргэлжлүүлэх`** товчийг дарна
>
> Картын мэдээллийг зөвхөн нэг л удаа оруулна. Дараа дараагийн худалдан авалтын үед оруулах шаардлага үүсэхгүй.

***Анхааруулга:** Таны худалдан авалтын процессийг хялбарчлах зорилгоор картын мэдээллийг зөвхөн нэг л удаа заавал бөглөх ёстой бөгөөд картын мэдээлэл нь card wallet шийдлээр дамжигддаг тул манай байгууллагад мэдээллийн сангийн болон бусад ямар нэгэн хэлбэрээр хадгалагдан үлддэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.*


# Нэхэмжлэх

Барааны нэхэмжлэх үүсгэх

* [Харилцагчийн булан](https://docs.izi.mn/delg-reer-zochlokh/kharilcagchiin-bulan) хэсгээс Захиалгууд сонголтыг хийнэ.
* Захиалгуудын жагсаалтаас нэхэмжлэх үүсгэх захиалгаа сонгоно.

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWbMlPsyW__JwsxSBBC%2F-MWbOICauvK1ZpO_A5_Y%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2011.14.21.png?alt=media\&token=f19439a6-2022-424d-ba99-5333c0081194)

> **`Нэхэмжлэх хэвлэе`** товч дээр дарж нэхэмжлэхээ хэвлэн авна.
>
> **`Нэхэмжлэх хэвлэе (PDF)`** товч дээр дарж нэхэмжлэхээ .pdf файлаар татан авч болно.

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWbMlPsyW__JwsxSBBC%2F-MWbQ-J0tArdERLgXift%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2011.22.25.png?alt=media\&token=4eb01d78-ad88-489e-bc4d-e7e1856a3808)


# Ангилал дахь

Ангилал доторх бараанууд

Бараа бүр өөрийн ангилалтай бөгөөд барааны ангилалыг сонирхох замаар тухайн ангилалын барааны жагсаалттай танилцаж болно. Энэ талаарх заавар мэдээллийг [энд](https://docs.izi.mn/delg-reer-zochlokh-1/baraany-angilal) дарж авна уу.

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXsxO8hztYq-vP6T3P%2F-MWXvquyiwDU3bIgEISb%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2014.31.26.png?alt=media\&token=9542bfa2-9f30-4887-af85-4102d85c2eca)


# Захиалгууд

Захиалсан бараануудын жагсаалт болон захиалгын түүх

1. [Харилцагчийн булан](https://docs.izi.mn/delg-reer-zochlokh/kharilcagchiin-bulan) хэсгийн **`Захиалгууд`** сонголтыг хийснээр өөрийн захиалсан бараануудын жагсаалт болон захиалгын түүхийг харна.

![Зураг: Захиалгуудаа харах АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWatre2ocNIUU5YVLW7%2F-MWawlmMCE4-58XKP2qD%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2009.13.33.png?alt=media\&token=bc5796d0-e6da-40ab-a6f3-713b5d1e64ee)

![Зураг: Захиалгуудаа харах АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWatre2ocNIUU5YVLW7%2F-MWaxnOvBfMDaOeRe6mt%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2009.16.28.png?alt=media\&token=277f2e37-f921-42f8-bd0f-9d60f51f7562)

> * **Захиалгыг дэлгэрүүлэн харах**: Тухай нэг захиалгыг дэлгэрүүлж үзэхээр бол захиалгын жагсаалтын **`ID`** баганад байрлах захиалгын дугаар дээр дарж орно.
> * **Нэхэмжлэх хэвлэх**: Захиалгын жагсаалтын **`Үйлдлүүд`**&#x431;агана дахь<img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWatre2ocNIUU5YVLW7%2F-MWazVBQpV7RmJAgwnP9%2Fpic14.png?alt=media&amp;token=a04344eb-1682-4ba1-b1bf-bcee190cf349" alt="" data-size="original">зурган дээр дарж захиалгынхаа нэхэмжлэхийг хэвлэн авна.
> * **Дахин захиалга үүсгэх**: Захиалгын жагсаалтаас сонгон дахин захиалга үүсгэх бол захиалгын жагсаалтын **`Үйлдлүүд`**&#x431;агана дахь<img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWatre2ocNIUU5YVLW7%2F-MWb-AT2LVV-9WKA8KSC%2Fpic15.png?alt=media&amp;token=8df457b5-92f6-4ef9-9fea-da97e1f949bc" alt="" data-size="original"> товчин дээр дарна.
> * **Барааг хайх**: Тухайн захиалга доторх бараануудыг дэлгүүрээс хайж олох бол захиалгын жагсаалтын **`Үйлдлүүд`** багана дахь<img src="https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWatre2ocNIUU5YVLW7%2F-MWb0d78el-LpNRbeAZp%2Fpic16.png?alt=media&amp;token=2cb8a425-d5a3-4bed-b1f3-a22ff2dd56df" alt="" data-size="original">товчин дээр дараарай. &#x20;


# Харьцуулалт

Харьцуулахаар сонгосон бараануудын жагсаалт

![Зураг: Харьцуулахаар сонгосон бараануудын жагсаалт харах АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWb1DUjbnJn7vbvqS04%2F-MWb2A9UaP_cvjxnwHlI%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2009.40.59.png?alt=media\&token=2451f839-8c3b-4d45-8d9a-2ef9a06a6c18)

![Зураг: Харьцуулахаар сонгосон бараануудын жагсаалт харах АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWb1DUjbnJn7vbvqS04%2F-MWb5kneVfbCGZOpEmWJ%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2009.49.36.png?alt=media\&token=111cb072-eab7-4d94-8b50-e85e121a96f6)

Харьцуулахаар сонгосон бараануудыг шинж чанараар нь:

> **Ижил төстэй:** Адилхан шинж чанараар нь харьцуулан харна.
>
> **Ялгаатай:** Ялгагдах үзүүлэлт буюу ялгаатай шинж чанараар нь харьцуулан харна.


# Хүслийн жагсаалт

Мөрөөдлийн буюу хүслийн барааны жагсаалт

![Зураг: Хүслийн жагсаалт харах АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWb6LVeRUnkvGvyXPg2%2F-MWb8dFG4ojHNQBwcjXT%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2010.07.36.png?alt=media\&token=813a2d16-4f06-456b-bf77-76eb590b3658)

![Зураг: Хүслийн жагсаалт харах АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWb8oDjTaaLz5FyVEv3%2F-MWb9oXXRw0bIFoSkR6v%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2010.16.07.png?alt=media\&token=ed49a10d-db42-4bd2-aad6-e6506a0c44f3)


# Буцаалт

Захиалсан барааны буцаалт

![Зураг: Буцаасан захиалгын жагсаалт харах](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWb9rfjteblmwFrgyzu%2F-MWbBjhwooN6KdmyxRq5%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2010.23.23.png?alt=media\&token=9c2bbac9-8550-494d-ae4f-da203a297e5f)

Захиалга хийж, хүргүүлэн авсан захиалгын бараагаа буцаах боломжтой. Анхаарах зүйлс:

> Тухайн бараа нь анхнаасаа буцаалт хийх боломжтой байх ёстой.
>
> Буцаалт хийхийг зөвшөөрсөн хугацаанд буцаалтын хүсэлтийг гаргах ёстой.
>
> Буцаалттай холбоотой зохих шимтгэл төлбөрөөс суутгагдах ёстой.

**Хэрхэн буцаах вэ?**

1. [Харилцагчийн булан](https://docs.izi.mn/delg-reer-zochlokh/kharilcagchiin-bulan) хэсгээс захиалгуудын жагсаалтыг сонгож орно.
2. Захиалгуудын жагсаалтаас буцаах захиалгаа сонгоно.
3. Тухай сонгосон захиалгын хуудаснаас **`Солих болон буцаах хүсэлт`** товчийг дарна.

![Зураг: Захиалсан барааг буцаах АЛХАМ-1](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWb9rfjteblmwFrgyzu%2F-MWbGR7bfBF8YCrTTrJg%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2010.30.15.png?alt=media\&token=1c9e6b23-e7c7-4eae-accb-3e1513c91a0b)

![Зураг: Захиалсан барааг буцаах АЛХАМ-2](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWb9rfjteblmwFrgyzu%2F-MWbM4dpK6iykYDQGtjB%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2011.00.55.png?alt=media\&token=b7496b40-1276-4a24-86b2-d500de507b94)

> * Сонголт: Барааг **`буцаах`** эсхүл **`солих`** сонголтыг хийнэ.
> * Шалтгаан: Буцаах болон солих болсон шалтгааныг **`Шалтгаан`** баганаас сонгоно.
> * Буцаах: Сонголтуудаас зөв хийсэн бол **`Буцаая`** товчийг дарснаар буцаалтын хүсэлт илгээгдэнэ.


# Вендороор бүртгүүлэх

Худалдаачин буюу вендороор бүртгүүлэх

Дэлгэцийн доод хэсэгт байрлах **`Худалдаачин болох`** хэсгээс **`Бүртгүүлье`** сонголтыг хийн

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWbMlPsyW__JwsxSBBC%2F-MWbZ3siI8PkhBgM0QDo%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2012.04.11.png?alt=media\&token=08f235bc-949f-4633-b910-aacd01fbcb9e)

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWbMlPsyW__JwsxSBBC%2F-MWbZUYq0GdkD0cnf35X%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2012.01.03.png?alt=media\&token=9e7bc1f6-b67d-4f43-ba2d-c3e88b543e9d)

> Мэдээллийг үнэн зөв бөглөөд **`Бүртгүүлье`** товчийг дарснаар бүртгэлийн хүсэлт илгээгдэнэ.
>
> Бүртгэлийн хүсэлт илгээгдсэнээр бид тантай холбогдох болно.


# Хөтөлбөр

Худалдаачинтай хамтран ажиллах хөтөлбөр, арга хэмжээ

Дэлгэцийн доод хэсэгт байрлах **`Худалдаачин болох`** хэсгээс **`Өсөлтийн хөтөлбөр-60`** сонголтыг хийж Хөтөлбөрийн тухай мэдээлэлтэй танилцаарай.

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWbZsqJMJSbxtL-fN-5%2F-MWb_hIQHpl83j5UdGju%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2012.12.01.png?alt=media\&token=070b0ce3-c3c1-4910-95cc-0aaa1a1be2df)


# Үйлчилгээний нөхцөл

Худалдаачинтай хамтран ажиллах хэлцэл

Дэлгэцийн доод хэсэгт байрлах **`Худалдаачин болох`** хэсгээс **`Үйлчилгээний нөхцөл`** сонголтыг хийж Худалдаачинтай хамтран ажиллах хэлцлийн талаарх мэдээлэлтэй танилцаарай.

![](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWb_wyB4oPsKwC3iq0l%2F-MWbaBnPm5mB3H65colC%2FScreen%20Shot%202021-03-25%20at%2012.12.01.png?alt=media\&token=efdac6a2-ce66-4d87-afdb-c24bcf5e75ef)


