> For the complete documentation index, see [llms.txt](https://docs.izi.mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://docs.izi.mn/delg-reer-zochlokh/kharilcagchiin-bulan.md).

# Харилцагчийн булан

Харилцагчийн хувийн мэдээллийн хэсэг

![Зураг: Харилцагчийн булан](https://1434562065-files.gitbook.io/~/files/v0/b/gitbook-legacy-files/o/assets%2F-MWWjlRUZZRWMs0u3JcP%2F-MWXmrh8aog8phfizB8P%2F-MWXnmvZDvDY6dtJRFZa%2FScreen%20Shot%202021-03-24%20at%2013.55.43.png?alt=media\&token=2be27319-7474-47e6-bde8-cd95edf07ebc)

*Бүртгэлтэй харилцагч дэлгүүрт эрхээрээ нэвтэрсэн тохиолдолд* **`Харилцагчийн булан`** *хэсэг дээрх зурагт заасан байдлаар харагдана. Өөрөөр хэлбэл хэн гэдэг харилцагч системд нэвтэрсэн болох нь харагдана.*&#x20;

**Харилцагчийн булангийн агуулга:**

> * **Дэлгэрэнгүй**: Өөрийн бүртгэлийн мэдээллийг дэлгэрүүлэн харах, шинэчлэх боломжийг олгоно.
> * **Захиалгууд**: Өмнөх захиалгуудын түүх буюу захиалгын жагсаалттай танилцах бололцоог олгоно.
> * **Харьцуулалт**: Худалдан авалт хийхэд түгээмэл ашиглагддаг функц. Уг функцийг ашиглан харьцуулахаар сонгосон бараануудыг нэг дор ижил төстэй болон ялгаатай байдлаар харж худалдан авалтын оновчтой, зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлнэ.
> * **Гоё бараа**: Дэлгүүрээр зочлох хугацаандаа өөрт таалагдсан /like буюу **`гоё`**/ сонголт хийсэн барааны жагсаалтуудыг харах бололцоог олгоно.
> * **Мессэжүүд**: ИЗИ.МН дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж буй худалдаачдаас танд хандан ирүүлсэн мессэжүүдийн жагсаалтыг энэ хэсгээс орж харна.
> * **Буцаах хүсэлт**: Худалдан авалт хийсэн дараа захиалгаа буцаасан бол буцаасан захиалгын түүх буюу жагсаалт энэ хэсэгт харагдана.
> * **Хүслийн жагсаалт**: Дэлгүүрээр зочлох хугацаандаа үзэж сонирхсон бараагаа хүслийн жагсаалт буюу wish list-нд хийсэн бол тэрхүү бараануудын жагсаалтыг энэ хэсгээс орж харна.
> * **Захиалгуудаа харъя**: Тухайн аль нэг захиалгынхаа дугаарыг мэдэж байвал тэрхүү захиалгын дугаар /ID/-аа оруулан захиалгынхаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бололцоог олгоно.
> * **Гаръя**: Хэрэв та дэлгүүрээр зочлож дууслаа гэж үзвэл **`Гаръя`** товчийг заавал дарж хэвшээрэй.
